Талибууд амлалтаасаа ухарвал хазарачууд зэвсэгт тэмцлээ үргэлжлүүлэхээр төлөвлөж байна

Хэрэв “Талибан” хөдөлгөөн амлалтаасаа ухарч, харгислал дарангуйллаа зогсоохгүй бол тэдний эсрэг зэвсэгт тэмцлээ үргэлжлүүлнэ гэж Афганистаны гол угсаатнуудын нэг болох Хазара үндэстний удирдагч, тус улсын дэд Ерөнхийлөгч асан Мохаммад Карим Халили мэдэгджээ. “Өнөөдөр бид талибуудын байгуулсан сайд нарын түр танхимыг харлаа. Энэ үйл явцыг үргэлжлүүлэх нь улс төрийн бусад хүчин, угсаатны бүлгүүдын хувьд байж болшгүй зүйл юм” гэж Халили мэдэгдсэн байна. “Энэ байдлыг тажик, узбекүүд тэвчихгүй бөгөөд хазарачуудтай хамт тулааны талбар луу буцна гэдэгт эргэлзэхгүй байна” гэж тэрбээр хазарачууд талибуудын эсрэг зэвсэгт тэмцэлд нэгдэхэд бэлэн байгаа эсэх талаарх ТАСС-ын сурвалжлагчийн асуултад хариулахдаа хэлсэн байна. Үүний зэрэгцээ тэрбээр засгийн эрхэнд гарсан … Continue reading Талибууд амлалтаасаа ухарвал хазарачууд зэвсэгт тэмцлээ үргэлжлүүлэхээр төлөвлөж байна